ХЯЗААЛАН: Г.Ганбаярын хар үрээ түрүүллээ
7-13

Гэрэл зургуудыг MPA.mn

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 286 шандаст хүлэг бүртгүүлсэн.

 

Ийн зурхайгаас хөдөлсөн хурдан хязаалангаас Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ Төрийн их баяр наадамд түрүүллээ. хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар үр аман ээ орж ирсэн бол айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уугуул Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хээр үрээ хурдаллаа. Мөн айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын уугуул З.Пүрэв-Очирын зээрд үрээ, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Shuud.mn
Сонин хачин