Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 143 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
7-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 13 сая 20 мянган  хүн халдвар авч,  570 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  186 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 295 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 70 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2774 хүн байна. 0-5 насын 163 хүүхэд, 103 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 228 хүн байгаа. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.  Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 112 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 4 дуудлага ирсэн.

 

АНУ-д 62900 гаруй шинэ тохиолдол, 906 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 24800 гаруй шинэ тохиолдол, 631 нас баралт нэмж бүртгэгджээ.   Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 864 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 28600 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.

 

БНСУ-д 62 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 409 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  143 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 120 хүний  шинжилгээ, мөн ажиглах байранд тусгаарлагдаж байсан 14 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн есөн ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна.

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 80 настай эмэгтэй, 24 хоног эмчлэгдээд гарлаа.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 230 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол  203 боллоо. Харин эмчилгээнд 56 хүн байгаа.

 

Афганистаны онгоцоор  62 дайчид эх орондоо ирлээ. ХӨСҮТ-д хоёр, 59 нь Багабаян амралтад, нэг нь Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Ta nar Mundag sain ajillaj bgaa shuu!:
Ta naraaraa baharhaj bgaa shuu.biee sain bodooroi
2020-07-13
Irgen:
Ajiglaltiin bairnaas geheer haldvarlasan gesen yg ium yy yg bairandaa.
2020-07-13