Уэстбрук, Харден нар коронавирусаар өвчлөв
2020-07-16

 

NBA-гийн "Хьюстон Рокитс" багийн сагсан бөмбөгч Рассел Уэстбрук, Жеймс Харден, Люк Мба Муте нарын шинжилгээний хариу гарч коронавирусын халдвар авсан нь тогтоогдлоо.

 

Тэд одоогоор карантинд байгаа бөгөөд биеийн байдал хэвийн, хурдан эдгэрээд багтайгаа нэгдэх гэнэ. Харин "Сакраменто Кингз" багийн дөрвөн тоглогчоос коронавирусын халдвар илрээд байна. Эдгээр тоглогчид бол Харрисон Барнс, Бадди Хилд, Жабари Паркер, Алекс Лен нар юм. NBA-гийн улирлын тоглолт Диснейлэндэд эхлэх дөхсөн энэ үед олон тоглогчоос коронавирусийн халдвар илрээд байна. Одоогоор NBA-гийн 322 тоглогч шинжилгээнд хамрагдсанаас 19 нь коронавирусаар өвчлөөд байгаа юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин