Дэд сайд нарыг томиллоо

18:40 цаг:
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.
1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
3. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
4. ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав
5. ХНХ-ын дэд сайд С.Зүльфикар
6. БХБ-ын дэд сайд Э. Золбоо
7. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
8. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
9. Соёлын дэд сайд М.Батбаяр
10.УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал
11.ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь
12.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
13.Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа
Мөн өдөр өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов
Дэд сайд нарын томилгоог хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж байгаа аж. ГХ-ны дэд сайдаар Н.Мөнхжинг өмнөх хуралдаанаар томилсон билээ. Харин одоо дараах нэрс яригдаж байгаа сурагтай. Үүнд:
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр
- Батлан хамгаалахын дэд сайд генерал Б.Баярмагнай
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зульфихар
- Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо
- Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр
- Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
- Соёлын дэд сайд М.Батбаяр
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Ашигт малтмалын ерөнхий газрын дэд дарга О.Батнайрамдал
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь
- Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай
- Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ