Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-07-17

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 13 сая 885 мянган  хүн халдвар авч,  591  мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 226 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 130 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 32 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2994 хүн байна. 1-5 насын 889 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 320 хүн байгаа.  Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 125 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд нэг дуудлага ирсэн.

 

АНУ-д 67400 гаруй шинэ тохиолдол, 947 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 45400 гаруй шинэ тохиолдол, 1322 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая гаруй болжээ.  БНЭУ-д 32600 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Тус улсын нийт батлагдсан тохиолдол 968 мянга гаруйд хүрлээ.

 

БНСУ-д  60 шинэ тохиолдол, хоёр нас баралт  нэмж бүртгэгджээ.  БНХАУ-д  10 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тухайн тохиолдлуудын ес нь гаднаас зөөвөрлөгдсөн  бол нэг тохиолдол дотоодод бүртгэгдсэн  аж. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  ЗӨСҮТ-ийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 438 хүнд шинжилгээ хийлээ.  Үүнээс  437 хүний шинжилгээнд  коронавирус илрээгүй. Харин  нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн  нь долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн, 18 настай эрэгтэй байгаа. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл,  ажиглах байранд тусгаарлагдаж байсан 72 хүний   давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,  Сэлэнгэ аймгийн Баруунхараа хотод зам засварын ажил хийж байгаа 32 Хятад улсын иргэдийн шинжилгээ, зургадугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 75 цэргийн алба хаагчдын гурав дахь давтан шинжилгээ байна. 

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь 58 настай эрэгтэй, 42 хоног эмчлэгдээд гарлаа. Мөн 59 настай эрэгтэй, 30 хоног эмчлэгдсэн байгаа

 

Манай нийт батлагдсан тохиолдол 262 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол  211 боллоо. Харин эмчилгээнд 51 хүн байгаа. Биеийн байдлаар үзвэл 50 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Монголчуудын ерөнхий дүр төрх нь ийм юмаа. Буруугаа бусдаас бүү хай
2020-07-17
kk:
eruul mendiin yam said darga nar yu ch hiihgui tender zasvar mungu l bodno
2020-07-17
Корона вирус мутацад орж өөрчлөгдөөд байна гэнэ ээ цаана чинь!
2020-07-17
2020 оны 7-р сарын 17 -ны өглөө 5 цаг 36 минутанд СБД-ийн эмнэлэгийн гол хаалган дээр очиход 8 хүн ирсэн хүлээж байлаа. Өрхийн эмч үе мөчний өвчин тодруулах зорилгоор цусны шинжилгээ хийлгэх бичг хийж өгсөн юм. Эмнэлгийн хаалган дээр 7,30 минутаас хаалга нээнэ гэсэн бичиг наажээ.7,15 орчим 150 орчим хүн бөөгнөрөв. Олонх нь амны хаалттай байлаа. Гэвч амны хаалтгүй хүн бас нилээн хэд харагдав . Хүмүүс 1,5-2, м барих нь бү хэл бүлхүүсээрээ тэврэлдэн зогсох нь тэр . Учир нь засвараар хүн орчих гээд тэр гэнэ. Хаалга онгойв, Дайрцгаав. Хцусны шинжилгээ авдаг хаалган дээр арай гэж очив. 5 хүний дараа зогслоо. Гэтэл энд биш өөр өрөөнд шинжилгээ авна гээд гүйлдэв .104 -р өрөөний үүдэнд арай гэж очив. тЭнд 60-70 орчим хүмүүс бэлхүүсээрээ тэврэлдэн аль хэдий зогс чээ. 5,30 эрт ирсэн өрөөг ньхүуучиндаа гэж бодоод учраа очсон яадаг билээ гэж бидни йхэдэн төөрсөн хөгшчүүл учраа хэлэв . Тэр ярихгүй гээд бөөн хэрүүл болов, мАСКАА АВЧ ШИДЭЖ БАЙГААД ХЭРЭЛДЭЖ ГАРЦГААЛАА. өрөөний үүдэн дээр 7,40-8,00 номер өгнө,8,00 цагаас шинжилгээ авна гэж бичжээ. Хүмүүс нэмж ирсээр хэрэлдсээр...шүлсээ үсчүүлсээр... Эмэнэлгийн ажилтангууд ирдэггүй ээ. 7,59 маск үүсэнн хөх халаадтай охин ирж номероо шинжилгээний бичгэн дээр тэмдэглэж эхлэв . Хэрүүл улам ширүүссэээр. Шинжилгээни йөрөөнд 8,26 минутаас цус авч эхлэв. Бөөгнөрөл улам их болсоор хэрүүл даамжирсаар... Энэ эмнэлэгийн дүр зураг иймэрхүү ,
2020-07-17
Монголчуудын ерөнхий дүр төрх нь ийм юмаа. Буруугаа бусдаас бүү хай