Н.Цогт: Б.Бямбасайхан төрийн албан хаагч байгаагүй
2020-07-17

 

 

13:30 цагт

 

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

 

-Шүүх хуралдаан иргэний хянан шийдвэрлэх хуралдаанд заасны дагуу нотлох баримтыг шинжлэн судлаад дууссан. Өнөөдөр улсын яллагч дүгнэлтээ  хэллээ. Бүх өмгөөлөгчид цагаатгах байр суурьтай байгаа. Сая хоёр дахь мэтгэлцээн буюу хоёр талын тайлбаруудаа хоёр талаасаа хэллээ. Нотлох баримт  хангалтгүй байна.  Хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт байгаа.

 

Үүнд ганц нотлох баримтыг ярьж байна. Таван татварын байцаагчийн гаргасан дүгнэлт. Нэгдүгээр асуудал бол сонирхлын зөрчилтэй. Сангийн яам өөрийнхөө зөрчил дээр өөрөө хохирогч болсон. Маш ойлгомжгүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжаар хүлээж авсан зүйл. УИХ-ын тогтоолын хүрээнд захирамж гаргасан Ерөнхий сайд  асан Ч.Сайханбилэг өөрөө тайлбар өгөхгүй бол бид шууд бусаар байхгүй байхад нь буруутгаж байна. 

 

-Шүүгчдийн зүгээс Ч.Сайханбилэгийн талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Ч.Сайханбилэг гадаадад байгаа олдохгүй гэдэг. Түүнийг олж ирэх нь үүрэг нь шүү дээ. Хурлын тэмдэглэл дээр байна. Хар толгойгоороо хариуцна. Бид ч гэсэн тухайн үедээ  зөв шийдвэр байсан байна гэж бодож байгаа. Захиргааны хэргийн шүүхээр 2019 онд хууль бус гэсэн. 2015, 2019 онд Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болчих юм гэж мэдээд биелүүлэхгүй байх ёстой байсан гэж ярьж байна. Боломжгүй асуудал.  Тэгвэл би ерөнхий сайдын гаргасан захирамжийг дараа жил хүчингүй болж магадгүй гэж бодоод  биелүүлэхгүй байх уу?  Үгүй шүү дээ. Энэ чинь төрийн бодлого. Заавал биелүүлэх үүрэг, хууль дээдлэх ёс, төрөө дээдлэх ёс. Бид биелүүлэх үүрэгтэй. Тиймээс гэмт  хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн байр сууриа илэрхийллээ. 

 

-Шүүгчид өмгөөлөгчдийн байр суурийг хэрхэн хүлээж авч байна?

 

-Хараат бусаар шийдвэрээ гаргана. Анхааралтай сонсож байна. Зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна. 

 

-Та ямар байр суурьтай байна?

 

-Манай үйлчлүүлэгч  2015 онд төрийн албан хаагч байгаагүй. Одоо ч биш. Тийм учраас төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гэмт хэргийг хийх ямар ч  эрх зүйн бололцоо байхгүй. Миний талаас цагаатгалын нотлох баримт хангалттай. Хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг хасаж өгнө үү гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Шүүгч  шийдэх байх. 

 

-Шүүх хурал хэр удаан үргэлжлэх вэ?

 

-Өнөөдөр дуусах болов уу гэж бодож байна гэсэн юм.

 

 

С.Баярцогт нарын шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна

 

 

12:00 цагт 

 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурал /2020.07.17/ 09.00 цагт эхэлсэн байна. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
kub:
khevlel medeelleer ajlaa khiideg umguulugch naryg oilgokhgui yum, khunii zovlongoor uuriiguu syrtalchlaad l baikh yum
2020-07-17
зөө зө:
Бүгд буруугүй.Бүгд зөв сайхан юм хийгээд Монголыг хөгжүүлчихсым биз дээ....
2020-07-17
Zochin:
Buh hurungiin huraa! Shorond yavuulsan! Ehneruudiig ni bas yal ug! Nuhruudiinhee hulgain munguur ehneruud ni bas ayalal hiigeed, shopping hiigeed bdag.
2020-07-17
irgen:
yg duugui shoron byy sunjiraad bai mongoliin gainuudaas salah heregtei
2020-07-17
Зочин:
Баярцогтод 10 сая доллортой тэнцэх евро зээлүүлсэн гэж монголын бүх төмрийн хүдрийг хятадад зарж байгаа Дэлгэрсайхан өөрөө нотлон хэлсээр байгаа нь авилгал мөн тул энэ хэргээр нь 25 жил өгөхөдл болно.Давж заалдан авилгал өгсөөр 5 жил л болох биз
2020-07-17
буудаж алаач,үхсэний нь шүүдгийн сда гэж
2020-07-17
Баярцогт авлигын мөнгөөрөө МУИС-н ард 15 давхар байшин барьсан, газарыг нь бусдаас луйвардаж авсан. Гол хорыг нь авгай Нараа нь (МУИС санхүү дэд захирал байсан, хуульч Энхтайвантай хамтарч) хийдэг. Авилгачын бүх хөрөнгийг нь хурааж Төрд ойртуулахгүй байх хэрэгтэй.
2020-07-17