Брэд Питт эхнэрийндээ очжээ
2020-07-17 12:24

 

Жүжигчин Брэд Питт экс эхнэр Анжелина Жолигийндоо очиж хамтдаа цагийг өнгөрүүлсэн талаар “Daily Mail” сонинд бичжээ. Тэрээр Жолигийнд мотоциклиор ирсэн бөгөөд олноос нуугдахыг хүсээгүй гэдгийг харсан хүмүүс нь ярьсан байна.

 

Алдарт жүжигчин Брэд Питт энгийн хувцастай, хамгаалалтын дуулга малгай, нарны шилтэй ирсэн бөгөөд экс эхнэрийнхээсээ хоёр цагийн дараа явжээ.  Энэ нь салснаасаа хойш Жолигийнд ирсэн анхны тохиолдол гэнэ. Тэрээр Жолигийнхоос гарахдаа тайван болсон харагджээ. Тэд хүүхдүүдийнхээ төлөө дайсагнасан харилцаагаа дуусгаж, эвтэй байх болсон гэдгийг найзууд нь хэлж байна.  Жолигийн хувьд Брэдээс салснаа зөв шийдвэр гэж үзэх болсон бол Питтийг анхны эхнэр Женнифер Энистонтойгоо эргээд харилцах болсон  гэдгийг хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. 

 

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Хасуулсан нүүртэй бол ямар эр хүн дуртай байхын
2020-07-21