Долоон удаагийн тусгай нислэгээр 1470 иргэнээ татан авна
2020-07-20

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион багуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо.

 

 

Төлөвлөснөөр өнөөдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 07 дугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

 

 

 Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайд монгол улс хийлээ нээж иргэдээ түргэн шуурхай татаж авах хэрэгтэй. Бусад улс орон иргэдээ татан авч бүрэн дууссан ганц монгол улс үлдсэн
2020-07-20
Zochin123:
Шуурхай ажиллаж байгаа УОК, Шадар сайд, ЭМЯ-нд баярлалаа. Улам хичээж ажиллаарай. Гадаадад байгаа иргэдээ бүгдийг нь авчрах цаг хугацааны л асуудал болжээ баяртай байна
2020-07-20
Taliin huu:
Shadar said UOK bayaralaa. Ta buhnii ajild amjilt husie
2020-07-20
Зочны индэр:
Шадар сайд болон уок бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье
2020-07-20
Баяраа:
Иргэдээ татан аачрах тал дээр онцгойлон анхаарч түргэн шуурхай ажиллаж байгаа УОК болон шадар сайддаа ажлын амжилт хүсье
2020-07-20