Д.Нямхүү: 330 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-07-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 14 сая 455 мянган  хүн халдвар авч,  608  мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 186 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас  нэг хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 24 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2784 хүн байна. 1-5 насын 95 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 327 хүн байгаа.  119 дугаарын утсанд 122 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд нэг дуудлага ирсэн.

 

АНУ-д 67500 гаруй шинэ тохиолдол, 877 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 23500 гаруй шинэ тохиолдол, 716 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 98 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 38900 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.  Тус улсын нийт батлагдсан тохиолдол нэг сая 77 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 26 шинэ тохиолдол, нэг нас баралт  нэмж бүртгэгджээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 330 хүнд шинжилгээ хийлээ.  Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр  шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 04-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 253 хүний давтан шинжилгээ,   ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан долоон хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн 24 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан  дөрвөн хүний шинжилгээ, ХӨСҮТ-ээс эдгэрч сувилалд шилжсэн 24 хүний шинжилгээ байна. 

 

Манай нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол  213 боллоо. Харин эмчилгээнд 74 хүн байгаа. Биеийн байдлаар үзвэл 64 хүн хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Порчик Нямхүү гээд Гүндалай орилоод байна. Орон байрны хулгай хийж байсан нь үнэн эсэх тайлбар яагаад өгөхгүй байна. Тусгаарлалтын 21 хоног тогтоосон үндэслэл, эмч нарын чинь чадвар ямар байгаа зэрэг Гүндалайгийн яриад байгаа зүйлүүдэд тайлбар хиймээр байна. Мундаг баатар эмч гээд байсан хулгайч байсан гэж яриад байх юм. Авилга өгсөн юм уу авсан юм уу. Франц эртэй хамт хоносон учир яагаад пялдагадаад байснаа тайлбарлах л болох нь дээ Нямхүү
2020-07-21
Зочин:
COVID-оор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн гэр бүлийн хүмүүс, хамгийн ойр хавьтлуудаас байнга шинжилгээ авах хэрэгтэй. Тухайн хүн эдгэрсэн ч гэсэн вирус далд хэлбэрээр дараагийн шинэ хүнд мутацичлагдан тархах эсвэл үгүйг бид ерөөсөө мэдэхгүй байгаа шүү. Иймээс одоо тэр зорилтот бүлгээс шинжилгээ авч хяналт сайтар хийх хэрэгтэй.
2020-07-20