II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт иргэдийн дансанд орно
2020-07-21

 

 

Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүүгээс тодруулга авлаа.

 

-Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтод хичнээн иргэн хэдэн төгрөг төсөвлөөд байна вэ?

 

-2020 оны шинэ хуулийн хэрэгжилтээр НӨАТ-ын буцаан олголтыг улирал болгон олгох болсон. Энэ хоёрдугаар улирлын буцаан олголтод дөрөвдүгээр сарын нэгнээс зургадугаар сарын 30-ны хоорондох худалдан авалтын баримт хамрагдана. Эдгээр баримтыг долдугаар сарын наймны дотор шивсэн 901 мянган иргэний 38,2 тэрбум төгрөгийг буцаан олгоно гэсэн тоо гарсан. Энэ мэдээллийг бид Сангийн яам руу хүргүүлсэн.

 

-Хэзээнээс олгогдох вэ?

 

-Одоогоор Сангийн яамнаас хариу ирүүлээгүй байна. Хариу ирэнгүүт, хоёр, гурав хоногийн дотор иргэдийн дансанд буцаан орно.  .

 

-Супер азтан 50 сая төгрөг хождог байсан, энэ сард яагаад 30 сая болж буурсан юм бэ?

 

-Өнгөрсөн сарын худалдан авалтын сугалаа өчигдөр болсон. Үүнээс супер азтан нэг, 5 саяын азтан 4  гэх зэрэг азтан тодорсон. Сангийн сайдын шинэ тушаалаар нэг хүнд их хэмжээний мөнгийг төвлөрүүлэхгүйн тулд супер азтангийн 50 сая төгрөг хумигдан 30 сая болсон.

 

Ингэснээр бусад урамшууллаа нэмэгдүүлэх боломжтой болж 20,000 төгрөгийн хонжвор нь 50,000 болж өөрчлөгдсөн. Улиралд супер азтан 30 саяас эхэлж байгаа. Хэрвээ ирэх сард супер азтан тодрохгүй бол найман сард 40 сая болно. Дахиад тодрохгүй бол дараа сард нь 50 сая болдог.  10 саяар нэмэгддэг нь сангийн сайдын улирал дамнан нэмэгдэхгүй гэсэн тушаалтай холбоотой.

 

-Жилд нэг биш улирал бүр буцаалт өгөх нь хэр үр дүнтэй байна вэ?

 

-Корона вирусийн үе байсан хэдий ч баримт бүртгүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн. Энэ нь буцаан олголтыг жилд нэг биш улирал бүр өгч буйтай холбоотой. Хүмүүсийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор ийн олгох болсон.

 

-Зарим худалдааны төв баримт олгохгүй тохиол бий. Иргэд санал гомдлоо баримт дүрстэйгээр өгөх ёстой юу?

 

-НӨАТ-ын баримт олгохгүй байгаа газруудаас худалдан хийж буй иргэн та баримтаа нэхэж авах ёстой. Хяналт тавин баримтаа авч бүртгүүлсний урамшуулал болж 2 хувийн буцаалт ордог. Заавал зураг дүрс гэхгүй. Тухай бүрт нь мэдэгдэх, хамгийн гол нь хаяг байршлаа маш тодорхой хэлэх ёстой. Үүний дагуу бид хүрч ажиллаж байгаа. 18001288 гэсэн гомдол хүлээн авах дугаарт хандана. Мөн өөрт ойр байрлах татварын албанд биеэр болон бичгээр өгч болно.

 

НЭМЭЛТ: Улаанбаатар банкны дансаар буцаан олголтоо авдаг иргэд дансаа өөрчлөхгүйгээр зөвхөн банкны нэрээ Худалдаа хөгжлийн банк гэж өөрчлөхийг анхаарна уу. Энэ нь уг 2 банк нэгдсэнтэй холбоотой юм.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
hynaltaa tawiad bwal ogox ym bnsht lawlax utsaas n asuugad vzeech
2020-07-21
Зочин:
Зах, ТҮЦ-үүдийг НӨАТ өгдөг болгох хэрэгтэй юм биш үү?!
2020-07-21
hynaltaa tawiad bwal ogox ym bnsht lawlax utsaas n asuugad vzeech