Адуундаа яваад сураггүй болжээ

img

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар  20 настай, эрэгтэй өчигдөр адуундаа мориор яваад сураггүй болжээ. Учир нь  мөн өдрийн 10:30 цагт  эмээл, тохом нь ус болсон морь нь гэртээ ирсэн байна.  Тиймээс ар гэрийнхэн нь тус аймгийн Онцгой байдлын газарт  дуудлага өгчээ. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. 

Г.Мичидмаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

норох гэж үг мэддэггүй юм уу хаашаа юм бэ
2020-07-21