Канье Уэст: Хүүхэдтэй хүн бүрт нэг сая доллар өгнө
2020-07-22

 

Рэппер Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа өөрийн твиттер  хуудсаар дамжуулан илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Гэвч өрсөлдөх эсэх нь тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл тэрээр ням гарагт Өмнөд Каролина мужид сонгогчидтойгоо анхны уулзалтаа хийлээ.

 

Уулзалтын үеэр үр хөндөлтийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэдтэй хүн бүрт нэг сая ам.доллар өгнө гэж  мэдэгдлээ. Аав нь ээжийг нь үр хөндүүлэхийг хүсч байсан тухайгаа ярьсан нь уулзалтын оргил хэсэг байлаа. Тэрээр “Намайг ээжийнхээ гэдсэнд байхад аав үр хөндүүлэхийг хүссэн. Гэвч ээж маань надад амьдрал бэлэглэсэн. Хэрвээ аав  ажил ихтэй, завгүй байгаагүй бол өнөөдөр би энд зогсож байхгүй байлаа” гэж  хоёр удаа давтан хэлээд уйлсан юм.  Цааш үргэлжлүүлэн  “Үр хөндөлтийг хориглох шаардлагагүй. Харин хүүхэдтэй эмэгтэйчүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай. Хэрвээ хүүхэдтэй хүн бүрт сая доллар өгвөл хүн ам амархан өснө” гэсэн боловч энэ мөнгөө хаанаас гаргахаа хэлээгүй юм. Ийн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан ч ихэнх муж дахь санал хураах хугацаа дууссан. Тиймээс тэрээр бусад  мужийн иргэдээс хангалттай  хэмжээний гарын үсэг цуглуулах шаардлагатай. Өнгөрсөн долоо хоногт Окламагаас нэр дэвших эрхээ авсан нь түүний анхны муж байв. Харин Өмнөд Каролинагаас нэр дэвшихийн тулд 10 мянган хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй. Түүний өрсөлдөгч нь  Дональд Трамп, Жо Байден нар юм.

Эх сурвалж: Polit.mn

 

Shuud.mn
Сонин хачин
z:
shaadag sarmagchin be lalar chin cay dollarch geh shig
2020-07-22
zochin:
darvaisan sarmagchin
2020-07-22
Эргүү:
Чи хүмүүст нэг нэг сая доллар өгвөл чамаас мөнгө нэхэх хүмүүс улам олширно. Тэгээд хэрэв чи мөнгө өгөхгүй гэвэл тэд чамайг буудаж ална. Тэнэг хүн ч ийм санаа гаргахгүй. Ядуу сэтгэхүйтэй харуудаар засаг бүү удирдуул. Харууд засгийн эрх барьвал хүмүүст бэлэн мөнгө тарааж нийгмээр бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож ажил хөдөлмөр эрхлэх хүнгүй болж улс дампуурна.
2020-07-22
ergyychyydiin oron bolson
2020-07-22
Nam bus irgen:
Amar hyalbar argaar mungutei boloh gesen belenchleh setgelgeeg uugshuulsen teneg pr bna. 1 saya usd-iig 100 saya hundee urjuuldee tegeed gedsee ileed hevtej baidaa.
2020-07-22
Монгол:
Бага туйлшир, гэртээ зүгээр хэвтэж байгаад л долларын саятан болох гэнэ. Үр хүүхэд чинь бас тэгэх үү? Энэ улсад ажил хийх хүн олдох уу тэгвэл?
2020-07-22
Монгол:
Иймэрхүү илт боломжгүй, боломжтой байсан ч ард иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг хөхүүлэн дэмжсэн ийм махан толгойтой новшнуудад эхнээс нь салаавч өгөх хэрэгтэй. Америкчууд ч бид нар шиг биш л дээ.. Харж л байя.
2020-07-22
zochin:
Ard tumnee hairladag tusaldag sain darga bna. Mongold iim uguumur huuhed emegteichuudiig demjdeg 1 say dolar ugdug hun heregtei bna.
2020-07-22
Монгол:
Бага туйлшир, гэртээ зүгээр хэвтэж байгаад л долларын саятан болох гэнэ. Үр хүүхэд чинь бас тэгэх үү? Энэ улсад ажил хийх хүн олдох уу тэгвэл?
Зочин:
Чааваас
2020-07-22