Д.Нямхүү: 461 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-07-22

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 14 сая 899 мянган  хүн халдвар авч,  617 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 213 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 80 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 333 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3395 хүн байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 7000 гаруй хүнд тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.119 дугаарын утсанд 180 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд дөрвөн дуудлага ирсэн.

 

АНУ-д 57700 гаруй шинэ тохиолдол, 473 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 41000 гаруй шинэ тохиолдол, 1367 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 159 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 37100 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол нэг сая 155 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 63 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. Япон улсад 633 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид нийт  461 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр  шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 02-нд Сөүл -Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 383 хүний  давтан шинжилгээ,  долдугаар сарын 02-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 15 хүний шинжилгээ,  ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,  Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээ  байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол  213 боллоо. Харин эмчилгээнд 74 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 60  хүн хөнгөн, 14 хүн хүндэвтэр байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин