ХАНДИВ: 7.4 тэрбумаас 957 сая төгрөг, 600 хонь үлджээ

Коронавирусийн цар тахлаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийг төсөвлөн хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна Улсын онцгой комисст байгууллага, аж ахуйн нэгжээс мөнгөн болон бусад хандивыг өргөсөөр ирсэн. Улсын онцгой комисс хандивын зарцуулалтаа цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас Улсын онцгой комисст ирүүлсэн хандивын мэдээлэл 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийтдээ 7.4 тэрбум төгрөг цугларчээ.
Хандиваар нийт 281 аж ахуй нэгж байгууллага, 256 иргэнээс 3,498,298,450.63 төгрөгийн хандив Улсын онцгой комисст төвлөрсөн байна. Үүнээс одоогийн байдлаар 2,540,810,005.00 төгрөгийг зарцуулж, үлдэгдэл 957,488,445.63 төгрөг, 600 хонь үлджээ.
Эх сурвалж: УОК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ