Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж байна
2020-07-24

 

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт бүх сайд, холбогдох агентлагууд болон нийслэлийн удирдлага оролцож байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг нь дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-тэй холбоотой. Цар тахлаас үүдэн гарч байгаа болон цаашид учрах хүндрэлийг хэрхэн эдийн засгийн хохирол багатай даван гарах талаар хэлэлцэж тусгах юм.  

 

“Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд  суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв. 

 

“УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх учиртай. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bolovsrolgui kharankhuikhund yuu ch kheleed nemergui kho
2020-07-27
Heden noiliin nogoon teguud suur baih yum
2020-07-26
Инженер:
Хуульчид, эдийн засагчдын ярьж байгаа юмыг сонсохоор инээд хүрдэг. Учир нь тэд байгалийн хуулиас тэс өөр юм ярьдаг. Яг онигоо ярьж байгаа юм шиг.
2020-07-26
зочин:
Дэлхийн бүх орны цахилгааны инженерүүд Омын, Кирхгофын, Амперийн, Фарадейн, Ленцын,Жоулын, Максвеллын гэсэн байгалийн универсаль хуулиар зэвсэглэсэн байдаг. Гэтэл дэлхийн бүх орны хуулчид, эдийн засагчид гэгч этгээдүүд нь зөвхөн өөр өөрсдийн өчүүхэн амиа бодсон, өөрсдөө дураараа зохиосон хууль, эдийн засаг гэсэн нэр бүхий үлгэртэй байдаг.
2020-07-26
Зочин:
Хуульч, эдийн засагчид инженерүүдээс айж, хулчийгаад тэднийг технократууд гэж гоочилдог.
2020-07-26
Зочин:
Энэ хөтөлбөр боловсруулж байгаа хүммүс дотор инженер хүн ховор байна. Ер нь дэлхий дахинд инженерийн мэргэжлийг л мэргэжил гэж үздэг бөгөөд учир нь тэдний шйидвэр нь математик, физик, хими зэрэг байгалийн хууль дээр үндэслэгдсэн байдаг. Харин дэлхий дахинд хуульч, эдийн засагч нь мэргэжил биш гэж үздэг. Учир нь тэдний шийдвэр нь байгалийн хууль дээр биш хувь хүний сэтгэлийн хөөрөл, хувийн атгаг санаан дээр үндэслэгдсэн байдаг. Дэлхийн өндөр хөгжилд хүрсэн улсууд хэзээ нэгэн цагт технократууд буюу инженерүүдээр удирдуулан өндөр хөгжилд хүрсэн байдаг бөгөөд харин хуульч, эдийн засагчдаар удирдуулсан улс орнууд дампуурал уруу явсан байдаг.
2020-07-26
Ганбат:
Сааоал усаа ашиглаж угаах болон баяжуулах үйлдвэрүүдийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж банкнаас зээллэг авах хөрөнгийн баталгааг бүтээгдэхүүний худалпах худалдаж авах гэрээгээр хангаж өгөхөд төрөөс зохицуулалт хийж өгөх хэрэгтэй
2020-07-25
ЧИ ЯДАХДАА ЮУ БИЧИГДСЭНИЙГ НЬ ГАНЦ Ч БОЛОВ ХУУДАС УНШСАН УУ?!!!
2020-07-25
алсын хараа 2050 гэж балай хөтөлбөрөө болимоор байна
2020-07-25
zochin:
Bolovsrolgui kharankhuikhund yuu ch kheleed nemergui kho
ЧИ ЯДАХДАА ЮУ БИЧИГДСЭНИЙГ НЬ ГАНЦ Ч БОЛОВ ХУУДАС УНШСАН УУ?!!!