Европоос 260 иргэн эх орондоо ирнэ
2020-07-26

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2020.07.26/ Улаанбаатар Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц нисч, Европт буй иргэдийг татан авах юм. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл байна.

 

 

Мөн ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 28-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, долдугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14 мянга 371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гайтай хар балайнууд бас л хэл ам татлана биз.
2020-07-26
F:
Ners n haana bna.
2020-07-26