Завхан аймагт хэсэгчилсэн хорио тогтоолоо
2020-07-26

 

Завхан аймгийн онцгой комисс дахин хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэр гаргажээ.

Тус аймгийн Улиастай суманд өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан. Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч, тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу өнөөдөр  өглөө 07.00 цагт гарч, урьдчилсан байдлаар сөрөг гарсан байна.  Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заажээ. Иймд:

  • Нэгдүгээрт, Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан
  • Хоёрдугаарт, тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай
  • Гуравдугаарт, 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:
1. Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв.

 

 

Завхан аймагт тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

 

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул 2020 оны 7дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Улиастай сумын иргэн 39 настай Д нь 7 хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн байна. Одоогоор халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлажээ.

 

Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Цагдаагийн байгууллага нэгдүгээр хавьтлын 9 хүнийг гэрийн тусгаарлалт, хяналтад авах

2. Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах

3. Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас гарах, орох хяналтын найман цэг дээр нийтийн болон хувийн тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар тус тус шийдвэрлэлээ.

 

 

Шинжилгээг Бямба гарагийн 15:00 цагт авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна.  Завхан аймгийн 17 сум тарваган тахлын голомттой. Иймд ард иргэд олуулаа нэг дор цуглахгүй, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
harin tiimee ergyy malnuud ih baih umaa, haaj boogood baihdaa yahavdee ayulaas sergiilj baina ergyy teneg mini...
2020-07-26
zochin:
erguugee buu gaykhuul , takhiany tarkhitay lalar mini ,
2020-07-26
Юмл бол хааж боож байдаг болжээ
2020-07-26
irgen:
harin tiimee ergyy malnuud ih baih umaa, haaj boogood baihdaa yahavdee ayulaas sergiilj baina ergyy teneg mini...
zochin:
erguugee buu gaykhuul , takhiany tarkhitay lalar mini ,