Завханд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
2020-07-27 08:33
Гэрэл зургийг MPA.mn

 

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул аймгийн онцгой комисс хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэрийг өчигдөр /2020.07.26/  гаргасан. 

 

Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан тул Завхан аймгийн засаг даргын захирамж цуцлагдсан байна. 

 

Иймд Улиастай сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Shuud.mn
Сонин хачин