Алтны үнэ 2011 онд хүрсэн дээд түвшинд очжээ
2020-07-27

Даваа гаригт алтны үнэ унц нь 1911,6 долларт хүрч, 2011 оны есдүгээр сард тогтоогдсон дээд үнэд хүрсэн талаар хөрөнгийн биржийн арилжаануудын мэдээллээс авсан эх сурвалжтайгаар КП мэдээллээ. 

 

Долоодугаар сарын 27-ны 07:51 цагийн байдлаар Нью-Йоркийн Comex бирж дээрх алтны наймдугаар сарын фьючерсийн үнэ 1911,7 доллар болж өссөн байна. Харин мөнгөний есдүгээр сарын фьючерс үнэ унц нь 23,405 доллар болж өсчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин