"Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг бүрэн хаалаа
2020-07-27
Гэрэл зургийг MPA.mn

 

БЗД-ийн 27-р хороо, 2-р хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

 

Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас 08-р сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.

 

Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөөрхий дөө, жил бүр л бороо орохоор хаагдаж байх юм.
2020-07-28
Иргэн:
2-р хороо гэж дүүрчихсэн юу ч хийдэггүй газар бнаа, Гудамж хоорондын зам гэж аймаар хороон дарга нь тэр аймаар замаараа явдаггүй юм байхдаа, Шүхрээр тэнгэрээс буудаг юм болуу,
2020-07-27
Zochin:
Сайн байна уу МХЕГ зам хүлээн авдаггүй шүү Нийслэлийн авто замын газар гээд тусдаа агентлаг байдаг тэр авто зам гүүрийг хүлээн авдаг юм шүү мэдэхгүй юмныхаа талаар мэддэг юм шиг ярих нь их буруу зүйл шүү сайн судалж байж ярьж байгаарай.
2020-07-27
Саяхан л маш их хөрөнгөөр Хятадууд бариад ,дороо эвдэрсэн. Хятадууд дандаа хулхи муу зам тавина, манай авилгач МХЕГ хүлээн авдаг. Эд нартай хариуцлага тооцох ёстой....
2020-07-27
Zochin:
Сайн байна уу МХЕГ зам хүлээн авдаггүй шүү Нийслэлийн авто замын газар гээд тусдаа агентлаг байдаг тэр авто зам гүүрийг хүлээн авдаг юм шүү мэдэхгүй юмныхаа талаар мэддэг юм шиг ярих нь их буруу зүйл шүү сайн судалж байж ярьж байгаарай.