Д.Нямхүү: 264 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
7-27

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.27/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 16 сая 161 мянган  хүн халдвар авч, 650 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 200 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 209 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол гурван хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 2351 хүн байна. 119 дугаарын утсанд 114 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  нэг дуудлага ирсэн.

 

АНУ-д 65500 гаруй шинэ тохиолдол, 969 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 24500 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 419 мянга гаруй болжээ.  БНСУ-д 25 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. Япон улсад 835 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д  61 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 57 нь дотоодын халдвар байгаа аж.

 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 264 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 07-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 179  хүний  давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 218 боллоо. Харин эмчилгээнд 70 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 64 хүн хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
UOK-n shuurhai shtabiin darga UUGANBAYR geech horching zailuulaach.dandaa chavgantsiin hov hutgana.uur ajil alguu ene hund.hiih ajilgui bolool ingej hunii ul shagaidag bhdaa.HURELSUHEE ENE CHAVGANRSAA ZAILUULAARAI
2020-07-27
Зочин:
Нямхүү Гүндалайгийн мэдэгдэлд тайлбар өг.
2020-07-27