COVID-19: Хойд Солонгос дахь халдварын тохиолдол батлагдсангүй
7-27

Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн дүрвэгч коронавирусийн тээгч байгаагүй хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны төлөөлөгч Юн Тхэ Хо мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

Түүний өгүүлснээр, дээрх дүрвэгч коронавирусийн халдвартай, халдвартай хүнтэй хавьтсан гэдгээр ч бүртгэгдээгүй гэнэ. Юн Тхэ Хогийн онцолсноор дүрвэгчийг алга болохоос өмнөхөн түүнтэй ойрын хавьталд байсан хоёр хүнд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна.

 

Эргэн сануулахад, Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн гэж долдугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн юм. Халдварын сэжигтэй хүн нь долдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн бөгөөд Кэсон хотод байрлаж байжээ. Түүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь тодорхойгүй гарсан байна.

 

Энд дуулгахад, Хойд Солонгосын албан ёсны мэдээллээр тус улсад коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ БНАСАУ тахалтай тэмцэхэд тусламж үзүүлэхийг нууцаар гуйсан гэх мэдээлэл гуравдугаар сард гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин