АНУ-ын эмч нар хатуу хөл хориог сэргээхийг уриалжээ
2020-07-27

Америкийн 150 гаруй анагаахын шинжээч, эмнэлгийн ажиллтан, эрдэмтэн, багш, бусад салбарын шинжээчид хамтран АНУ-д хатуу хөл хориог сэргээхийг уриалсан хамтын захидал бичин, гарын үсгээ зурцгаасан талаар CNN мэдээллээ. 

 

Тэд энэ захидлаа Ерөнхийлөгчийн захиргаа, Конгресс болон мужуудын захирагч нарт илгээсэн байна. Захидалд, энэ оны 11 дүгээр сар гэхэд коронавирусийн улмаас амиа алдах хүний тоо 200 мянгад хүрч болзошгүйг сануулжээ.

 

"Олон мужид хүмүүс бааранд сууж, үсчинд орж, зоогийн газарт хооллон, шивээс, массаж хийлгэн, өөрсдөд нь таатай боловч нэн чухал биш үйл ажиллагаанд оролцсоор байна" хэмээн захидалд онцлоод, тиймээс халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хориог сулруулах биш харин улам чангатгах ёстойг сануулжээ.

 

Энд дуулгахад, АНУ-д хөл хорионы арга хэмжээг сулруулснаас хойш коронавирусийн халдвараас үүсгэгдсэн өвчний улмаас 91 мянган хүн амиа алдсан байна. Тус улсад нийт нас баралт 146 мянгыг давжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene uls delhiid gai avchirnaa...
2020-07-27