Ёкозүна цолтойгоор 1000 дахь барилдаанаа өнөөдөр хийнэ
2020-07-28

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт аварга Ж.Мөнхбатын отгон хүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сарын тэмцээнд 15-0 түрүүлснээр 22 настайдаа ёкозүна цол хүртэж байлаа.

 

Тэр цаг үеэс хойш Даваажаргал 77 башёд 999 барилдаан хийхэд одоогоор 885-д нь ялж, 114 ялагдсан билээ. Харин 143 барилдаанд (2015 оноос хойш) гэмтэл бэртлийн шалтгаанаар өнжсөн ажээ. Мэргэжлийн сүмогийн аваргын хувиар хүч үзсэн 77 башёгийнхоо 41-д нь тэр түрүүлж, 17-нд “үзүүрлэсэн” бөгөөд тухайн башёд бүтэн 15 хоног барилдсан тохиолдолд заавал давхар тоотой (дор хаяж 10-аас дээш) ялдаг сүрдэм амжилттай хэвээр явна. Тэрбээр мэргэжлийн сүмогийн 115 башёд нийт 1404 барилдаан хийснээс 1169 ялж, 243 ялагдаж, 164-ийг өнжжээ. Үүнээс макүүчи зиндаанд 96 башёгийн 1262 барилдаан, 1075 ялалт-195 ялагдал-164 өнжилт. Макүүчид 44 удаа түрүүлж, 22 удаа үзүүрлэж, 6 тусгай шагнал хүртсэн байна.

 

Мэргэжлийн сүмогийн ихэнх дээд амжилтыг Хакүхо дангаараа эзэмшиж, зөвхөн өөртэйгээ өрсөлддөг болоод удаж байгаа юм. Эдгээрийн заримаас сонирхуулья:

  • Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн: 44
  • Хамгийн олон ялалт: 1146
  • Дээд зиндаанд хамгийн олон ялалт: 1052
  • Ёкозүна цолтой барилдсан башёгийн тоо: 74
  •  Ёкозүна цолыг хамгийн удаан хадгалсан: 12 жил 5 сар
  • Ёкозүна цолтойгоор хамгийн олон ялсан: 858
  • Хамгийн олон дараалсан ялалт (нэг жилийн зургаан тэмцээнд): 63
  •  Ялагдаагүй тэмцээний тоо: 15
  •  Нэг жилийн хугацаанд хамгийн олон ялсан: 86 (хоёр удаа) 
  • Хамгийн олон ялалтыг 2007-2015 оны хооронд есөн жил дараалан хүртсэн
  • Дээд зиндаанд хамгийн олон жил дараалан түрүүлсэн: 15                                                                                                                                                                                                                                                                                                                                            Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
Muugii:
Ene yahna hend hamaatai yum. Olimp neene gej irgenshilee solison baihaa. Enenii hajuud muu nertei ch Dagvaa ni Mongol hun...
2020-07-28