Манай улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомт үүссэн. Тодруулбал, эрсдэл маш өндөр. Дулааны улиралд хүмүүс амралт, аялал зугаалгаар хөдөөг зорихдоо "тарваганы боодог" идэх хүсэл давхар дайдаг. Үүнийг ч нутгийн иргэд андахгүй. Тарвага агнаж, нууцаар худалдан борлуулдаг. Тарваганы мах ойролцоогоор 70-80 мянган төгрөгний өртөгтэй. Тиймээс дулааны улиралд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илүүтэй бүртгэгдэх болжээ. Энэ долдугаар сар гарсаар тарваган тахлын улмаас 15 настай хүүхэд нас барж, хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Жишээлбэл,
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй, 15 настай хүүхэд тарваган тахлын улмаас нас барсан. Мөн Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар биеийн байдал нь хүндэрсэн ч цаг алдалгүй эмчлүүлсний үр дүнд биеийн байдал нь сайжирсан.
Энэ талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр:
-Манай улсад төдийгүй олон улсад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хил залгаа бүсүүдэд тарваган тахлын өвчлөл тасралтгүй бүртгэгдсээр байна. Энэ жил ӨМӨЗО-ны Баяннуур аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагын гэрээнд хил дамжин халдварлах эрсдэлтэй халдварт өвчний тоонд оруулж, гэрээний дагуу тухай бүрт нь мэдээлж явдаг. Тарвага агнах нь өндөр эрсдэл дагуулж байгаа. Мөн тарвага агнах нь хууль бус ажиллагаа. Гэтэл иргэд долоо, наймдугаар саруудад тарвага агнаж болно гэж ойлгож байна. Жилийн дөрвөн улиралд тарвага агнах хориотой. Мөн баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд аялалд явахдаа тарвага худалдаж авах, хүнсэнд хэрэглэх, тэдгээрийг өөрийн цахим хаягтаа байршуулах, ялангуяа олон дагагчтай олны танил хүмүүс буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Энэ бол өөрийн болоод хайртай бүхнийхээ амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байгаа хэрэг. Тарваган тахал халдварлавал коронавирус шиг, нийгэм халдварт өвчний дарамтад орох эрсдэлтэй гэж анхааруулсан. Тэр байтугай ОХУ хилээ нээсэн ч Монгол Улсыг тарваган тахал гарсан үндэслэлээр эрсдэлтэй орны тоонд хамруулсан. Гэсэн ч манайхны хэнэггүй зан хэтэрч, эрсдэл дагуулсаар байна.
Сүүлийн жишээг дурдвал, Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан. Үүнтэй холбоотой Завхан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Завхан аймгийн Улиастай хот руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсан юм. Харин тухайн иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарснаар, аймгийн төв рүү орох гарах хөдөлгөөнийг нээсэн. Бид тарвага агнаж иддэг, зардаг, түүнийг нь худалдан авч хүнсэндээ хэрэглэдэг. Энэ үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй, өөрийн амь нас, эрүүл мэнддээ эрсдэл үүсгэж байгаа ноцтой хэрэг.
Эрүүл мэндийн байгууллагаас дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа.
Халдвар дамжих зам:
Нууц үе: Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр:
Шинж тэмдэг:
Урьдчилан сэргийлэх:
Тарваганы мах эрүүл ахуйн баталгаагүй. Тарвага агнах хуулиар хориотой. Гэтэл хууль бусаар “ хулгайгаар” тарваганы мах зөөж, тарваган тахлаар амь насаа алдаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас тарваган тахлыг коронавирусийн адил аюулт халдвартай гэж байнга сануулсаар байгаа. Гэсэн ч та, тарваганы махыг аминаасаа илүү үзсээр байх уу?. Эрүүл мэндийн зөвлөгөөгөө дагаж тарваганы махнаас татгалзах нь өөрийн төдийгүй бусдын эрүүл мэндийг хамгаалах иргэний үүрэг болоод байна.
Г.Мичидмаа
Уншиж байна |