НАСА: Дэлхий рүү астероид ойртож байна
2020-07-28

 

АНУ-ын НАСА агентлаг дэлхий рүү астероид ойртож байгаа талаар мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр 84-өөс 190 метр хүртэлх диаметртэй астероид ойрын үед дэлхийгээс маш бага зайд нисэж өнгөрөх гэнэ. 

 

Тодруулбал, 2009 PQ1 нэртэй астероид наймдугаар сарын тавны өдөр дэлхийтэй нэн ойр зайд ойртож ирэх гэнэ. Энэ өдөр астероид 13,4 км/секундын хурдтайгаар манай гаригаас ердөө  3,2 сая км зайд нисэж өнгөрөх юм байна.

 

Дашрамд дуулгахад, дээрх астероидыг 2009 оны наймдугаар сард нээж, 2009 PQ1 хэмээн нэрлэж байжээ. Энэ астероид дэлхийн тойрог замтай нислэгийн зам нь огтлолцдог "Аполлон" астероидын бүлэгт багтдаг байна. НАСА агентлагийн мэдээлснээр, дараагийн 2009 PQ1 2137 онд дэлхийд ойртож ирэх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
орчуулж чадахГҮЙ БОЛ БОЛЬ
2020-07-28
к к к:
НАСАГИЙНХНЫ ГЭДЭС ӨЛСӨВ
2020-07-28