Б.Баатархүү: Реппер М.Алтан-Оргилыг таван давхраас шидсэн гэдэг худал мэдээлэл
2020-07-28
Гэрэл зургийг MPA.mn

 

"STREET DREAMS" шоуны ялагч М.Алтан-Оргил буюу реппер Orice бусдад зодуулж амиа алдсан тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. 

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Хүний амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг бүлэглэн зодож, таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл худал" гэлээ. 

 

Эргэн сануулахад реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өнгөрөгч тавдугаар сард "StreetDreams" нэртэй наймдахь цомгийнхоо нээлтийг угтан хамтран уран бүтээл туурвих дуучин хайж дүрс бичлэгийн уралдаан зарласан юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tegeed yagaad nas barsiin heleech...
2020-07-28