Ким Жон Ун: Цөмийн зэвсэг БНАСАУ-ын аюулгүй байдлыг насан туршид баталгаажуулна
2020-07-28

 

Цөмийн зэвсэгтэй орон болох БНАСАУ-ын цэрэг, стратегийн хүч нь тус улсыг энх тайвнаар оршин тогтнох, үндэсний аюулгүй байдлыг хангана хэмээн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мэдэгдсэнийг Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ. 

 

Ким Жон Ун энэхүү мэдэгдлийг  1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайн дууссаны 67 жилийн ойг тохиолдуулан даваа гаригт болсон ахмад дайчдын зургадугаар чуулган дээр хүргэсэн мэндчилгээндээ онцолсон байна. 

 

"1950-аад оны дайны гаслан шаналлыг дахин туулахгүйн тулд бид ийм дайныг тогтоон барьж, урьдчилан сэргийлэх чадвартай хүчтэй байх ёстой. Тиймээс бусад хүмүүс 100 удаа унаж, бууж өгөх байсан бол бид бүхий л хүндрэл, бүх талын аюул занал, өдөөн хатгалгыг даван гарч, цөмийн гүрэн болж өөрсдийгөө хөгжүүлэх замаар явсан. Одоо бид дайсагнагч, импералистуудын аливаа өдөөн хатгалга, дайны аюул заналаас өөрсдийгөө найдвартай хамгаалж чадах орон боллоо. Дайн бол өөрөөсөө доор гэж үзсэн талтайгаа үүсгэдэг зэвсэгт сөргөлдөөн. Одоо хэн ч биднийг басамжилж чадахгүй. Ингэх хүн гарвал үүнийхээ төлөө зохих төлөөсөө төлөх шаардлагатай болно" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.

 

Хойд Солонгосын удирдагчийн өгүүлснээр, дайснуудтай хийх ширүүн тэмцэл Солонгосын дайны үеэс хойш ч үргэлжилж байгаа бөгөөд "империалистуудын зүгээс ирэх шахалт дарамт" өссөөр байгаа гэнэ. Тиймээс гаднаас ирэх аюул заналаас улс орноо хамгаалахын тулд бусад оронтой нь харьцуулашгүй "хамгийн хүчирхэг үндэсний батлан хамгаалах нөөц боломжид" БНАСАУ тулгуурласаар байх болно гэж Ким Жон Ун онцолжээ.

 

"Тогтоон барих найдвартай, үр дүнтэй хүчний ачаар энэ газар нутаг дээр дахин дайн гарахгүй. Мөн манай үндэсний аюулгүй байдал, ирээдүй насан туршид баталгаажсан" хэмээн Ким Жон Ун мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад БНАСАУ-ын ахмад дайчдын анхны чуулган дайн дууссаны 40 жилийн ойгоор буюу 1993 онд болж байжээ. Улмаар 2012, 2013, 2015, 2018 онуудад болж байсан байна. Хамгийн сүүлд Ким Жон Ун2015 онд энэ арга хэмжээн дээр үг хэлж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Бид энэ улсаас дээр үү, дор уу?
2020-07-28
irgen:
zov shyy tegehgui bol delhiin muuhai ulsuud ugui hiine shyy ulsiig chin itgej bolohgui
2020-07-28
Иргэн:
Бид энэ улсаас дээр үү, дор уу?