БНХАУ хамгийн урт төмөр замын хонгилын өрөмдлөгийн ажлаа дуусгажээ
2020-07-28

 

Хятадын дорнод хэсэг дэх Жэжян мужид 18,23 км урттай, хурдны төмөр замын хонгилын өрөмдлөгийн ажил дууссан талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Дунмины хонгил нь Хятадын дорнод хэсэг дэх хамгийн урт, хурдны төмөр замын хонгилд тооцогдож байгаа юм байна. Энэ хонгилыг байгуулснаар 2021 онд ашиглалтад оруулах Ханжоу-Шаосин-Тайжоу чиглэлийн хурдны төмөр зам барих гол суурь болох гэнэ. 

 

Төмөр зам Жэжян мужийн Ханжоу, Шаосин, Тайжоу хотыг холбон, 271 км урттайгаар тавигдах бөгөөд энэ замаар явах галт тэрэгний дээд хурд нь 350 км/цагт хүрэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нурж баахан хүнээ алж авах нь
2020-08-01