Өнөөдөр Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр
2020-07-28

Өнөөдөр Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр.  Энэ жил уг өдрийг “Хепатитгүй Ирээдүй” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ-ууд, ДЭМБ зэрэг байгууллагууд хамтран цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ жилийн гол зорилт нь дэлхийн улс орнуудын удирдагч нар, шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн төлөөлөлд 

 

а) вируст хепатитийн халдварыг устгах; болон хепатитгүй ирээдүй бий болгох ач холбогдлыг таниулах, 

 

б) вируст хепатитийн урьдчилан сэргийлэлт болон тусламж үйлчилгээг нэгтгэсэн цогц байдлаар хүргэхэд хчүн чармайлт гаргахыг уриалах, 

 

в) COVID-19 цар тахлын үед нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэж байна.

 

  • 2016 оны 5 сард Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейгээс “Вируст хепатитийн  эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги” (ВХЭМСДС)-ийг баталсан бөгөөд тус стратегид 2030 он гэхэд вируст хепатитийн халдварыг устгах зорилтыг тавьсан (шинэ тохиолдлыг 90% хүртэл, ХВВ болон ХСВ-ийн халдвартай холбоотой нас баралтыг 65%-иар бууруулах).

 

  • Дэлхийд жил бүр бүртгэгдэж байгаа вируст хепатитийн шалтгаантай нас баралтын тоо нь ХДХВ, Сүрьеэ эсвэл хумхаагийн шалтгаант нас баралттай ижил түвшинд байгаа бөгөөд одоогийн нөхцлөөр явбал 2040 он гэхэд вируст хепатитийн шалтгаантай нас баралт энэ гурван өвчний шалтгаантай нас баралтыг нийлүүлсэн тооноос илүү гарах төлөвтэй байна.

 

  • ДЭМБ-аас 2015 онд дэлхий даяар 257 сая хүн архаг ХВВ-ийн халдвартай амьдарч, 900,000 хүн ХВВ-ийн халдвар буюу голчлон ХВВ-ээр үүсгэгдсэн элэгний хатуурал болон элэгний хавдрын улмаас нас барж байна гэж тооцоолсон.

 

  • Мөн 71 сая гаруй хүн архаг ХСВ-ийн халдвартай амьдарч байна. 2016 онд хийгдсэн ДЭМБ-ын тооцооллоор 399,000 хүн ХСВ-ээр үүсгэгдсэн өвчнүүдийн улмаас нас барсан байна

 

  • Манай улс “ Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

 

  • Вируст хепатитийн халдварын талаар иргэдийн мэдлэг, хандлагыг сайжруулан, өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих дадалтай болгох нь нэн чухал шаардлагатай байна.

 

  • ЭМХТ-ийн 2018 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд вируст хепатит өвчний 475 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 1.1 хувийг эзэлж өмнөх онтой харьцуулахад 59 тохиолдол буюу 10 000 хүн амд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. 
Shuud.mn
Сонин хачин