ОХУ: Авилгачдаас хураасан хөрөнгөөр тэтгэврийн санг нөхнө
2020-07-28

 

Авилгачид, мөнгө угаасан гэмт хэрэгтнүүдээс хураасан мөнгийг Оросын Тэтгэврийн санд шилжүүлдэг болох заалтыг Иргэний болон төсвийн хуулинд нэмж оруулахаар ОХУ-ын Сангийн яам бэлтгэжээ. 

 

Одоогийн хуулийн заалтаар төрийн албан хаагчдын эх үүсвэр нь нотлогдоогүй орлогоор худалдаж авсан эзэд хөрөнгийг л төсөвт хураан авдаг аж.  Оросын Үндсэн хуулийн шүүх орлого нь хууль ёсных гэж баталж чадаагүй аливаа этгээдийн хөрөнгийг хураах боломжтой гэж баталсан байна. Улмаар энэ онд анх удаа төрийн албан хаагчдаас хураасан үл хөдлөх хөрөнгөөр төсөвт 21,4 тэрбум рублийг оруулжээ.

 

Харин Иргэний хуульд дээрх нэмэлт өөрчлөлтийг оруулснаар зөвхөн нотлогдоогүй орлогоор худалдаж авсан эд хөрөнгө төдийгүй эх үүсвэр нь нотлогдоогүй мөнгийг ч хураан авах боломжтой болох гэнэ.

 

Оросын тэтгэврийн сангийн 2020 оны төсөв 118,4 тэрбум, 2021 оных 28,5 тэрбум рублийн алдагдалтай батлагдсан байна. Тус сангийн мэдээлснээр, цар тахлын үед цалин, жижиг бизнесийг дэмжих хөнгөлөлт буурснаар Тэтгэврийн сангийн орлого энэ онд буурчээ. Гэхдээ энэ нь тэтгэврийн насныхан, ахмад дайчид зэрэг нийгмийн зорилтот бүлгийнхэнд цаг тухайд нь тэтгэврийг нь олгоход нөлөөлөхгүй гэж Тэтгэврийн сангийн тэргүүн мэдэгдсэн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэтгэврийн насыг наашлуулаач ээ. 65 насалж тэтгэвэрт гараад хэдэн жил наслах вэ эмэгтэй чүүд 60 хүрч тэтгэвэрт хүрэх нь ард түмнийг малаас доор үзэх төр юмаа
2020-08-01
Зочин:
МАНАЙХ ИНГЭЭСЭЙ, ГАНЦХАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХУЛГАЙЛСАН МӨНГӨ, ХӨРӨНГИЙГ Л БУЦААЖ АВАХАД НИЙТ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙГ ОЦОЙТОЛ НЬ НЭМЖ ОРХИХ ЮМ ГЭСЭН, ТЭР ЛАВ ҮНЭН ДЭЭ.
2020-07-28
ундармаа шуламсаасаа салгаж аваач.
2020-07-28