Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 262 иргэн эх орондоо ирлээ
2020-07-29

 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна.

 

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид буудалд 21 хоног тусгаарлана.

 

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14,755 иргэн эх орондоо ирээд байна гэж  Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.

Shuud.mn
Сонин хачин