Шинэхэн харцагыг “Ланд-200” машинаар урамшуулжээ
2020-07-29

 

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх аймгийн арслан Батсуурийн Бат-Орших Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдаж улсын харцага цолтон болоод байгаа билээ.

 

Тэрбээр нэгийн даваанд Дундговийн залуу бөх Ч.Энх-Отгоныг, хоёрын даваанд улсын цолны төлөө хүчтэй үзсээр ирсэн Булган аймгийн хурц арслан Ө.Сүxбатыг, гурвын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшаараа, дөрвийн даваанд сүүлийн жилүүдийн наадмын өнгийг тодорхойлж буй улсын залуу харцага Д.Анарыг, тавын даваанд Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан барилдаж давснаар улсын начин цолыг гуядаж хүртсэн юм.

 

Зургаагийн даваанд өмнөх жилийн наадамд 21-хэн насандаа мөнөөх Ц.Сандагдоржтой тунан барилдан улсын начин цол хүртэж, өнөө жилийн наадмаар цолоо батлаад байсан залуу начин Б.Орхонбаярыг хаяж шууд улсын харцага болоод байна. Улмаар зааны даваанд наадмын түрүү бөх, улсын аварга П.Бүрэнтөгсөд тахим буулгасан билээ. Баянхонгор аймгийн Богд сумын нутгийн зөвлөлөөс өчигдөр шинэхэн харцагынхаа амжилтыг “Тоёота Ланд Круйзер-200” автомашинаар мялааж, спортын өндөр амжилт хүслээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
би:
за даа тэгээд допинг гараад ирэх вий,
2020-08-03
unen shuu
2020-07-31
Бөх:
Монгол хүний ёс жудаг, өв уламжлалыг бөхчүүд л тээж явна. Тэдэндээ гар татах хэрэггүй.
2020-07-29
unen shuu
Зочин:
Яах гэж ингэж байгааг нь ёстой ойлгохгүй юм.
2020-07-29
Surguuli tsetserleg gheer l mungu bhgu geg murtluu muusain avna avna ghees ooriig meddeggui bohchuuded l mungu gargaad bdgiin sonin... Hurelsuhee ene zavharlyg arilgaachee... tusviin hurungiig ingej boldog yumuu? Tsol nemsen buhud olgoh tusuv gj bataldaggui l bailtai... soliorol
2020-07-29
Зочин:
Энэ бөхчүүдэд машин авч өгөхийн оронд оюутнууддаа сургалтын төлбөрийг нь өгдөг болмоор юм.Боловсролдоо хөрөнгө оруулахгүй байж "Монгол яагаад хөгжихгүй байна" гээд л бухимдаад байх
2020-07-29
Үнэхээр сайхан барилдсан шүү, Амжилт,,,Олон жил ногоон зодогтойгоо хүч үзсэний хэрэг ч гарсан байхоо,,,
2020-07-29
gojoo:
Tahim buulgah gej yu bhvdee? Unaad l tahim ugnu . tuunees zoriud buuj ugsun met balai ym bicheed yanav.
2020-07-29