COVID-19: АНУ бусад орнуудад вакцин нийлүүлэх талаар судална
2020-07-29

АНУ-ын эрх баригчид уушгины хиймэл амьсгалын аппарат нийлүүлж байсан шигээ шинэ төрлийн коронавирусийн вакциныг бусад орнуудад нийлүүлэх боломжийг судалж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

 

Америкийн төрийн тэргүүний мэдэгдсэнээр АНУ-д вакцины найрлагад багтах бүрэлдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг хэд дахин нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр 100 сая тун вакциныг түргэн хугацаанд үйлдвэрлэх боломжтой болох аж. Түүнчлэн ингэснээр ойрын үед дээрх үзүүлэлтийг 500 сая тун болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

 

АНУ-д коронавирусийн вакциныг гарган авч, саяхан олон хүнд турших ажлыг эхлүүлсэн юм. Улмаар тун удалгүй энэ шинэ вакцин батлагдаж, шаардлагатай бүхий л зөвшөөрлүүдийг авна гэдэгт итгэлтэй байгаагаа Трамп илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин