Дахин автомашин онхолдож 300 литр шатахуун асгарсан осол гарчээ
7-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 8 км-т, Багануур дүүргээс баруун зүгт 38 км-т/ Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Би Эм Си Си” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашин онхолджээ.

 

Ослын дуудлагыг 2020.07.28-ны өдрийн 08:15 цагт Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид  хүлээн авч 36 км зам туулан 08:43 цагт очиж 200-300 литер шатахуун асгарсан 12 м2 тайлбайд элс асган саармагжуулсан байна. Мөн онхолдсон автомашиныг татан босгожээ. 

 

Өнгөрөгч баяр наадмын өдрөөр буюу энэ сарын 15-нд Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун ачсан автомашин онхолдож дэлбэрсний улмаас хоёр хүн нас барж, найман хүн түлэгдсэн. Осолд өртсөн дөрвөн хүний бие хүнд байгаа учраас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болоод байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн.:
Хэдэн жил хүнд даацын машин барьсан ямар туршлагатай,сахилнабаттай жолооч нар ийм машин жолоодоод онхолдоод,зам харгуйд буруу өгөөд бусдыг хохироож сүйрүүлээд байна.УМ хот,томоохон суурин газрын төвд шатахуун тээвэрлэх цагийг 22 цагаас дараа өдрийн 05 цагийн хооронд байхаар зохицуулж болохгүй юм уу?Нэг өдөр хотын төвдөө ,хороолол дундаа шатахуун асгаж шатаж хот хороо дүүргээрээ сүйд болов оо.Олон хавар нэгэндээ гэж...
2020-07-30
Manai orkuud dahij davhij ochood galtai er byaraa uzchiheegui biz dee aih yum baishdee Puujgeetei baatruudaas
2020-07-29
irgen:
jolooch nar ih ur chadvar muutai baina uu, hurd hetryyleed baina uu ayultai achaa teej yavj baij anhaaral bolgoomjtoi yavahad yadag um be...
2020-07-29
Асуудал:
Осол гарсан шалтгааныг судалж үзсэн болов уу,хэдэн жил машин жолоодсон хүн осол их гаргаж байна, хаана ямар курс төгссөн энэ тэр гээд ямар учраас ийм их осол гараад байна ойлгохгүй юм
2020-07-29