“Манай зээ хавар үзсэн хэдэн үсгээ мартсан”
2020-07-29

 

Хичээл сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын нэгнээс, их, дээд сургуулийг 10 дугаар  сарын тавны өдөр, МСҮТ-ийг есдүгээр сарыг 14-ний өдрөөс эхлэн явуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байна. Бүх шатны сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх болсонтой холбогдуулан иргэдийн байр суурийг сонслоо.

 

Бага ангийн хичээлийг танхимаар оруулах нь зөв 

 

Иргэн Б.Даваадэжид /СБД-ийн оршин суугч/

 

 -Бага ангийг оруулах нь зөв гэж бодож байна. Манай зээ өнгөрсөн намар нэгдүгээр ангид орсон. Өвчин гараад  өвлөөс хичээлдээ явж чадаагүй. Хавар сурсан хэдэн үсгээ эхнээс нь мартаж байсан. Энэ хүүхдүүдийн эрдмийн суурь тавигдаж байгаа учир бага ангийг оруулах нь зөв гэж үзэж байгаа. Ингэж байгаад сурах сонирхол нь буурчих болов уу гэж айх юм байна шүү дээ.

 

Цэцэрлэгийг ажиллуулах нь бас зөв гэж хараад байна. Цэцэрлэгтээ явахгүй болохоор эрх нь дэндэнэ. Гэртээ бага насны хүүхэд харах боломжтой хүн тэр бүр байхгүй байх.

 

Цахим хичээл гээд байгаа. Хүүхдүүд  хичээлээ ойлгодог бол болно байлгүй. Уг нь зүгээр юм шиг байна лээ. Хөдөөний хүүхдүүд хотыг хүүхдүүд адил хэмжээний мэдлэг авна. Тэгэхээр хот, хөдөөгийн ялгаа гарахгүй байх гэж бодож байна.

 

Дүрэм журмаа дагавал болно

 

Иргэн Э. Хулан /БЗД-ийн оршин суугч/

-Вирус тархахааргүй бол хичээл сургуулийг нээх нь зөв. Бид  төгсдөг жил гэрээрээ хүссэн мэдлэгээ олж авах бүрэн боломжтой байлаа. Математикийн хичээлээ томьёогоо хараад жишээ бодлого бодож үзүүлснийг нь хараад  ойлгочих дээрээ хүрсэн учир тэр байх л даа.

 

Амны хаалт, гарын ариун цэврийг сахиад байвал энэ халдвар тархахгүй гэсэн. Дүрэм журмаа дагавал болно доо.

 

Цахим хичээл таалагдаагүй

 

Иргэн Т. Бат-Оргил /ЧД-ийн оршин суугч/

 

-Хичээл сургуулийг намар  нээх болсонд баярлаад байгаа. Бид төлбөр мөнгө төлөөд хичээлээ үзэж байгаа юм чинь мөнгөндөө тааруулаад сурмаар байдаг. Сургууль хаалттай байхад яг сурахыг хүссэн зүйлээ хаврын хичээлээр сурч чадаагүй.

 

 Цахимаар хичээл орох таалагдаагүй. Ойлгохгүй зүйл гардаг. Бас интернет орох боломжтой хүн хэд байгаа вэ гэдэг асуудал. Ухаалаг утас ч үгүй оюутан байхад интернэттэй орчин бол  дараагийн асуудал байх нь мэдээж. Интернэтээр өөрийгөө багшдаа бүрэн таниулж ойлгуулах,  нүүр тулж хичээлийг нь үзээд дүгнүүлэх хоёр өөр юм билээ. Бас цахим хичээлийн төлбөр таалагдаагүй. Цахимаар орж байгаа бол кредитийн мөнгөө багасгавал зүгээр байх.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Сайн ээж:
ингэж ярихаасаа ичих хэрэгтэй
2020-07-29
Цахим шал дэмий зүйл утас компьютер ширтээд, хувийн сургуульд төлбөр төлчөөд танхимдаа сурмаар башдээ
2020-07-29
zochin:
Хүүхэддээ туслаагүй насанд хүрэгчдийн буруу мөнөөсөө мөн. Туслаад дэмжээд цагаа зориулаад байхад хүртэл санаад хүрдэггүй шүү.
2020-07-29
Онлайн хичээлийг нь үзүүлж хичээлийг нь хийлгээгүй та нарын л буруу... зарим хүүхэд онлайнаар харин ч сайжирсан... тэнэг эцэг эхчүүдэээ
2020-07-29