ВИДЕО: Гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ
2020-07-29

 

Бүх шатны боловсролын байгууллагуудыг үйл ажиллагааг нээхтэй холбоотой асуудлаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд  сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр: 

 

 

-Наймдугаар сарын 31-ийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан. Нөхцөл байдал амаргүй энэ цаг үед иргэндээ тасралтгүй чанартай боловсрол олгох зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үе шаттайгаар эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ.

 

Танхимын хичээлийн сургалтыг дээрх жишгээр эхлүүлэх бол есдүгээр сарын нэгнээс бүх сургалтын байгууллагын цахим хичээлийг эхлүүлнэ. Ингэхдээ хичээлийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулна. Танхимын сургалт эхэлнэ гэдэг нь одоогийн нөхцөлд мэдээж хүндрэлтэй шийдвэрийг Засгийн газар зоригтой гаргалаа.

 

Эрүүл мэндийн яамны өгсөн зөвлөмжид үндэслээд бүх шатны боловсролын байгууллагуудын нэг ангид байх хүүхдийн тоог 20 байхаар тогтсон. Цэцэрлэг 20 хүүхдээрээ бүлэг дүүргэлтийг хийх бол ЕБС-ийн хувьд сум, баг, тосгонд сургалт явуулдаг сургуулиуд энгийн горимоор хичээллэнэ.

 

Харин аймаг болон нийслэлийн ачаалал ихтэй сургуулиуд гурван өдөр танхимын сургалт, хоёр өдөр цахим сургалтыг явуулна. Учир нь бүлэг дүүргэлттэй уялдуулаад сургалтын өдрүүдэд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсч байгаа.

 

Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй. Цэцэрлэгийн хүчин чадлаасаа хамаараад 3-4 настай хүүхдүүдийг цөөн тоогоор авна. Харин таван настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд теле хичээлээ үзнэ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн лекцийн хичээл нь 100 хувь цахимаар явагдана. Дадлага ажил, семинарыг танхимын хэлбэрээр явуулна хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
МАХН:
ЭРГҮҮ ТӨЛӨГӨӨ ВИРУС 2 ӨДӨР НЬ АМАРААД ХАЛДВАЛАХГҮЙ ГЭСЭН ҮГ ЮМУУ ЯАСАН ТЭНЭГ НОВШ ВЭ
2020-07-30
Монгол:
Tsahimaar gedeg vr dvn muutai l sonsogdoj bn daa, hii demii tsag hugatsaa bas horongo mongo vren taran hiih ni dee. Neg mor hicheel oroh bol bvgd tanhim eswel bvr bolih heregtei!!
2020-07-30
1 ангид 20 хүүхэдтэй хувийн сургуулиуд бүтэн хичээллэх хэрэгтэй.
2020-07-29
zochin:
dulaan bgaa deer hicheeliig ehluuleh нь зөв болов уу. Бүр 6 өдрөөр хичээллэх хэрэгтэй дэ.
2020-07-29
Zochin:
Zuv ene said ajillaa medehgui bna! Salbaraa meddeggui dului avilgachin bna! Ogtsorson n deer!
2020-07-29
Zochin:
Bolovsorol eruul mendeer togloson uks muhdug shuu! Ene bolovsrolyn salbaryg medehgui yamny 4 haana dotor suusan ene emegtei zailsan deer!
2020-07-29