ОХУ тэнгисийн цэргийн томоохон сургуулилалт эхлүүллээ
2020-07-29

НАТО--ийн сургуулилалт дуусмагц Оросын Хар тэнгисийн флот 20 хөлөг онгоц оролцсон томоохон сургуулилалтыг Хар тэнгист эхлүүлжээ. 

 

Оросын Хар тэнгисийн флотын хэвлэлийн албаны мэдээлснээр, сургуулилалтанд бага пуужингийн "Орехово-Зуево" , "Ингушетия" хөлөг онгоцууд, "Цезарь Куников", "Саратов" гэсэн десантын хөлөг онгоцууд, "Пытливий" харуулын хөлөг онгоц, "Дмитрий Рогачёв" эргүүлийн хөлөг онгоц болон "Адмирал Эссен" фрегат оролцож байгаа аж.

 

Энд дуулгахад, долдугаар сард Хар тэнгист НАТО, Украины хамтарсан 20 дахь удаагийн Sea Breeze-2020 сургуулиалт болсон юм. Энэ хамтарсан сургуулилалтад Украин, АНУ-аас гадна Франц, Испани, Турк, Норвени, Румын, Болгар, Гүрж гэсэн улс орнуудын 2000 гаруй цэргийн албан хаагч, 27 хөлөг онгоц, 19 нисэх онгоц оролцсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин