COVID-19: АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 150 мянгыг давлаа
2020-07-30

АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 150 мянгыг давжээ. Энэ талаар Америкийн эрх баригчид, ДЭМБ болон бусад албаны эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан тооцоолол гаргадаг Жон Хопкинсийн их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна.

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, одоогийн байдлаар АНУ-д коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 150 034 болсон байна. Харин халдвар авсан хүний тоо 4 396 030 болжээ.

 

Флорида, Аризона, Техас, Калифорни зэрэг Америкийн хэд хэдэн мужид вирусийн тархалт хурдацтай өсч байгаа нь ажиглагдсан байна. Эдгээр бүс нутгуудад хоногт бүртгэгдэх халдварын тоо сүүлийн үед эрс өсөх болсон бөгөөд үүний улмаас мужуудын эрх баригчид өмнө нь авч хэрэгжүүлсэн хөл хориог сулруулах арга хэмжээг зогсоож, дахин хязгаарлалтын арга хэмжээнүүд авч эхэлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин