Геннадий Онищенко: COVID-19-ийн хоёр дахь давалгаа гарахгүй, эхнийх гэж ч байгаагүй
2020-07-30

 

ОХУ-ын Эрүүл ахуйн ерөнхий эмч асан, Төрийн Думын гишүүн Геннадий Онищенко цар тахлын талаарх байр сууриа "Комсомольская правда " сонинд хуваалцжээ.

 

-Геннадий Григорьевич, коронавирусийн хоёр дахь давалгаа гарна гэсэн яриа их гарч байна. Таны бодол?

 

-Хоёр дахь давалгаа гарахгүй, эхний давалгаа гэж ч байгаагүй. 

 

- Үүнийг юу гэж ойлгох вэ? 

 

-Тахалд давалгаа гэж байдаггүй. Давалгаа бол тэнгис, нуур, гол, усан санд л байдаг зүйл. Тахал судлалд өвчлөлийн тахлын өсөлт гэсэн ойлголт байдаг. Энэ өсөлтийн тухайд гэвэл одоо мэргэжилтэн бүр л өөр өөрийн байр суурьтай байна.

 

Харин миний үзэж байгаагаар, манайд өвчлөөд эдгэрсэн, шинж тэмдэг илрээгүйгээр өвчилсөн хүмүүс зэрэг тохиолдлоос үүдэлтэйгээр сүргийн дархлаа идэвхитэй тогтож байна. Энэ нь дархлаа тогтох гэдэг үүднээс авч үзвэл ихээхэн авууштай. Гэхдээ нөгөө талаас, шинж тэмдэггүй өвчлөлтэй хүмүүстэй хавьтагчид халдвар авах эрсдэл өндөр. 

 

-Цаашдаа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол? 

 

-Нэгдүгээрт, агаар дуслын замаар халдварладаг, улирлын чанартай нэмэгддэг коронавирус цаашдаа улирлын ханиад томуутай адил ердийн өвчинд тооцогдох байх.

 

Хоёрдугаарт, бид авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээсээ сургамж авна.

 

Гуравдугаарт, вакцин хэлбэрээр тусгайлсан хамгаалалтын бэлдмэлүүд гарна. Манай мэргэжилтнүүд хэдийнэ туршилтаа дуусч байгаа. Энэ бол маш том хүчин зүйл. 

 

Бид ахмад настан зэрэг эрсдлийн бүлгийг вакцинжуулах замаар урьдчилан сэргийлж эхэлвэл өвчин тийм ч аюултай мэт санагдахгүй. Ер нь коронавирус бусад өвчний адил л бүртгэгдэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бүх улс орон ингэж л хүлээн авч зохицох арга хэмжээ авч байгаа манайх бол худлаа ард түмэнээ сүрдүүлээд байгаа
2020-07-30