Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт ял оноов
2020-07-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

 

Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ялаар,

 

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.

 

Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

 

Эргэн сануулахад Салхитын мөнгөний ордын гэх тодотголтой Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн 2020.05.14-05.22- ны өдрүүдийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Ц.Өнөрцэцэгийн бие муудаж эмнэлгийн тусламж авахаар болсон тул үйлдэл нэгтэй гэж үзэн Б.Сайханцэцэгийн хамт хэргийг тусгаарлаад байсан юм. 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
ard tumen:
өмхий авилгач шуугч нар бас бие нь муудаж өвддөгийм уу монгол уосад хамгийн өндөр цалин авдаг бж яасан ханаж цаддаггүй шунал тачаал вэээ
2020-07-30
ямар үндэслэлээр хүчингүй болсон эрүүгийн хуулиар ял өгөд байна вэ
2020-07-30
Шүүгч шүүгчдээ ял өгөх шиг гутамшиг гэж өөр юу байхав дээ. Шүүх засаглал хэр ялзарсны тод жишээ л энэ
2020-07-30