Мальта дүрвэгчдэд гар сунгаж, Монгол иргэнээ хилийн цаана “хаясан нь" 
2020-07-30

Дэлхий дахинаа тархсан цар тахлын улмаас хаа сайгүй хөл хорио, хязгаарлалт, хаалттай хил. Энэ бүхэнд нэгдүгээр сараас хойш дасал болсон дэлхий нийт төдийлөн гайхахааргүй болсон. Хангалттай удаан хугацааг хүн төрөлхтөн тахалтай хамт өнгөрүүлж, цаашдаа энгийн нэг улирлын томуу шиг хэмжээнд бүртгэгдэх энэ өвчинтэй дасан зохицож амьдарч эхэллээ. Хил хязгаараа ч нээж, агаарын харилцаагаа ч сэргээж, жуулчдыг ч дуудаж эхлэв. 


Харин энэ дунд “дотооддоо халдвар гаргаагүй цорын ганц улс” гэсэн баатарлаг тодотголтой Монгол Улс иргэнээ эх оронд нь нэвтрүүлэлгүй, хилийн цаана, дундын бүсэд хонуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. 


Тодруулбал, долдугаар сарын 29-ний өдөр Чех улсад сурдаг гэх нэгэн оюутан бүсгүй “Гадаадад гацсан монголчууд” фейсбүүк группт нөхцөл байдлаа учирлан, шууд бичлэг оруулжээ. 


Түүний өгүүлснээр, тэрбээр Чехээс 25 хоног машинд дайгдан нутгаа зорьсон бөгөөд анх Чехээс гарахдаа Монгол руу нэвтрэх зөвшөөрөл хүсэхэд Чех дэх Монголын ЭСЯ “зөвшөөрөл хэрэггүй” гэсэн мэдээлэл өгчээ. Ингээд л замдаа гарсан нь тэр. Гэтэл Оросын хил нэвтэрч гарсан ч Монголын тал “зөвшөөрөл байхгүй учраас хил нэвтрүүлэхгүй” гэж хатуурхсан гэнэ. 


“Олон нийтийн сүлжээний нөлөөллөөр ажлаа хийдэг” манай хэд өнөөдөр л хуралдаж, иргэнээ долдугаар сарын 30-ны 09.00 цагт хилийн дээс алхуулав. Энэ хооронд нутгаа зорьсон Монгол охин хилийн дундын бүсд хоног төөрүүлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан Монгол Улсын онцгой комисс ийм хурдтайгаар ажиллах аж. 


Энэ зуур... 

Манай улс ганц иргэндээ хаалгаа тайлж өгөхгүй хатуурхаж байхад арлын нэгэн жижигхэн орон дүрвэгчдэд гар сунгажээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт Мальта улс Газрын дундад тэнгист аюултай нөхцөл байдалд орсон дүрвэгчдийг эх орондоо хүлээн авсан байна. Эритрей, Марокко, Судан улсын 94 цагаачийг Газрын дундад тэнгист Малта улсын эргийн хамгаалалтынхан аварч, Мальта руу хүргэн, улмаар коронавирусийн шинжилгээ авчээ. Тэднээс 65 хүнд нь вирусийн халдвар илэрсэн аж. Мальта бол Газрын дундад тэнгис дэх арлын жижиг улс бөгөөд хүн ам нь 500 мянга орчим. 

 

Энд дуулгахад... 


Дэлхийн улс орнууд ээлж дарааллан хилээ нээсээр байна. Коронавирусийн халдвар дахин дэгдэж, нөхцөл байдал аюултай болж байгаа ч хаалгаа түгжсэнгүй, харин орж ирж байгаа хүмүүст өндөр шаардлага тавих болж. Орж ирж байгаа хүмүүс гэдэг нь гадаадын иргэд. Харин өөрсдийн орны иргэддээ хаалгаа дангинатал түгжсэн улс орны мэдээллийг хараахан дуулсангүй. 


Балтийн орнууд тавдугаар сарын 15-наас эхлэн тээвэр, хөл хориотой холбоотой шаардлагыг цуцлан иргэдээ хилээр нэвтрүүлж эхлэв. Харин цар тахлын нөхцөл байдал тун таагүй байгаа Европын холбоо долдугаар сарын нэгнээс эхлэн гадаадын иргэдийг нэвтрүүлж эхэлжээ. Ихэнх орнууд харилцан нээх нөхцөлтэйгээр хилээ нээж байгаа тул Европын холбоо Хятад, Орос зэрэг орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй, харин Австрали, Япон, Өмнөд Солонгос гэсэн 14 улсын иргэдэд хаалгаа нээжээ. Өвчлөлийн тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй ОХУ өнгөрсөн хавраас л иргэдээ гадагш албан ажил, ар гэрийн гачигдлаар зорчихыг зөвшөөрсөн бол гадаад орнуудтай харилцах агаарын харилцаагаа шат дараатайгаар сэргээхээр ажиллаж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Улсын эрх ашиг биш ард түмний эрх ашиг эн тэргүүнд байх учиртай.
2020-08-01
Зочин:
Дур зоргоороо бус ярина гэж яаж ярихыг хэлдэг юм бэ? Ингэж хэлэх үү, тэгж бичих үү? гэж аль нэгэн даргаас асуух ёстой гэж бодож байна уу та? Тийм бол горьдсоны хэрэггүй байх аа даа. Таны тэр цаг аль эрт улирч баларсан.
2020-08-01
Зочин:
Чех дэх элчинг татъя. 10жмлийн өмнө мөн ийм л байсан.
2020-07-30
дур зоргоороо ярьдаг, бичдэг хүмүүс яасан ч олон болчихсон юмб дээ
2020-07-30
Зочин:
Дур зоргоороо бус ярина гэж яаж ярихыг хэлдэг юм бэ? Ингэж хэлэх үү, тэгж бичих үү? гэж аль нэгэн даргаас асуух ёстой гэж бодож байна уу та? Тийм бол горьдсоны хэрэггүй байх аа даа. Таны тэр цаг аль эрт улирч баларсан.
Битгий хуц чи. Цар тахлыг алдвал чи хариуцах уу. Хар амиа бодсон илжиг ээ
2020-07-30
Хэдэн Оркууд самбар барьчихсан хилээ нээ ч гэх шиг. Хил нээвэл энэ тахлыг алднаа гэдгийг ойлгохгүй байна уу малнуудаа. Тэгвэл улс маань сүйрнэ гэдгийг ойлгох ойгоо л Оркууд баймаар юм. Ийм юмнуудыг буцаагаад хөөн гарга. Нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг ямагт илүү байдаг юм. Улсын эрх ашиг бол эн тэргүүнд шүү.
2020-07-30
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Улсын эрх ашиг биш ард түмний эрх ашиг эн тэргүүнд байх учиртай.
Иргэн:
УОК хүнд суртал нь дэндсэн. Бүгд хар амиа хоохойлоод хүний зовлонг ер тоохоо больсон.тэнэг,хүн чанаргүй хүмүүст онцгой эрх мэдэл өгөхөөр ийм л дүр зураг харагдана. Тэгсэн мөртлөө өчнөөн хятадуудыг оруулж ирээд байдаг.
2020-07-30
Битгий хуц чи. Цар тахлыг алдвал чи хариуцах уу. Хар амиа бодсон илжиг ээ
Иргэн:
Журам бол журам. Хууль бол хууль. Face-чдээс айгаад бүхнийг тэдний гомдоллоснолр бовгох ёстой гэж бодоог улс олширчээ
2020-07-30
Зочин:
Нэг дарга нэр зүүхээрээ ард түмнээ мартдаг дарганцаруудыг уучлал гуйж бүр огцортол нь шүүмжлэл бичээрэй олон түмээн.Тэр шадар сайд ч байна уу онцгойн дарга ч байна уу хамаагүй солитуудыг солиортол бичээрэй уриалж байна
2020-07-30
T:
Монголчуудадаа хилээ хаадаг сонин бабикууд
2020-07-30
Gadaadad irgedee uldeesen gants uls mongol..! uvchin garanguut busad ornuug uuriin irgeded khilee neegeed gadaadiin ongotsuud shuud buuj bsan ternii khuchind mash khurdtai uvchin taraagui bhad tataj chadsan . Odoo uvchin gazar avsan uchraas khaldvartai khumuus irj bga neg shaltgaan . Agaariin khilee mongol khund khaakh yosgui bsan
2020-07-30