Хонконг: 2019 онд эсэргүүцлийн улмаас 9,2 мянган хүн баривчлагджээ
2020-07-30

БНХАУ руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн 2019 оны зургадугаар сард эхэлсэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн арга хэмжээний үеэр нийтдээ 9,2 мянган хүн баривчлагджээ. Энэ талаар Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконгийн цагдаагийн газар долдугаар сарын 30-нд мэдээллээ. 

 

"2020 оны зургадугаар сарын 30-ны байдлаар баривчлагдсан хүний тоо 9216 үүнээс 3725 буюу 40,4 хуюв нв оюутнууд байсан" хэмээн Хонконгийн Цагдаагийн газар мэдээлжээ. Тэдгээрээс 1972 хүнийг хариуцлагад татсан бол тэдний 653 нь эмх замбараагүй байдалтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн хэргээр хариуцлага хүлээсэн байна.

 

Эргэн сануулахад, эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл 2019 оны зургадугаар сараас Хонконгт эхэлсэн юм. Эсэргүүцлийн ажиллагаа олон нийтийг хамарч, даамжирсны улмаас хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа талаар Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам 2019 оны есдүгээр сарын дөрөвний өдөр мэдэгдэж байв. Ингээд 10 дугаар сарын эхээр хуулийн төслийг эцэслэн эргүүлэн татсан юм. Гэсэн ч эсэргүүцэл намжилгүй, оролцогчдын тоо багассан ч хэлбэр нь улам ширүүсэв. Хонконгт хагас жилийн хугацаанд 900 гаруй жагсаал, цуглаан, эсэргүүцэл гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин