Д.Дамба-Очирыг цагдан хорих шийдвэр гаргав
7-30

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

 

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

 

Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газар

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оюу толгойн ажлын хэсгийг ахлаж байгаад би хийхээ болилоо гээд зугтаагаад байсан чинь мэдээлэгч байсан гээд байгаа төрийн эсрэг улс орны хөгжлийн эсрэг гэмт хэрэг мөнөдөө
2020-08-01
Zochin:
Enenii buudald nasand hureegui ohin amia aldaa biz de.Hunii nyalh hairan saihan ohin.
2020-08-01
Зочин:
Энэ лухагар амитан хэдэн ч жил суусан шуугдахгүй дээ
2020-07-31
Уншигч:
Энэ их зантай тийрэн байх нээ
2020-07-31
Зочин:
Ийм мэтийн юмнуудад олон жил өгөх хэрэгтэй.
2020-07-31
Z bold:
Zob oo
2020-07-31
Iimerhuu ulain tsagaandaa garchihsan luivarchidiig bugdiig ni hiij baij gar huliig ni tasdaj aalznii toriig hongiltoi ni baihgui bolgono
2020-07-30
Зочин:
ЛҮНГИЙН ЗАМЫГ ЖИНХЭНЭ ЗАМХРУУЛСАН МОЛИГО ДАМБА-ОЧИР ГЭДЭГ. НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРЧ БАЙНА. ЖДҮ-ЧИН, ПЭЭДЭЛЗЭЭД ХЯМСАГНААД ҮЛ ОЙШООГООД ЯВААД БАЙСАН ХҮН ОДОО ГӨЛӨГ БОЛЛОО ДОО. МОНГОЛЫН БОДИТ АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ. НААРНЫ ВАНДАНД НААЛДАХ НЬ ДЭЭ ХӨӨРХИЙ...
2020-07-30
nugel ni nuderee gej ene uu:
сүүлийн 2 жил Дундговьд овооны наадам, хүүхдийн үсний найр болгоноор мөн ч их тэнэсэн дээ......хөөрхийв Лүнгийн замын өр төлөөс өө гэж ???
2020-07-30