COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 17 саяыг давлаа

img

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 17 сая гаруй хүн халдвар авчээ. Энэ талаар олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн тооцоолол гаргадаг Жон Хопкинсийн их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна. 

 

Онлайн тоолуураас харахад, коронавирусийн халдварын тохиолдол 17 029 155 болжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 667 011 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан бол 9 948 163 хүн эдгэрчээ. Халдварын тоогоор АНУ, Бразил, Энэтхэг, Орос улс тэргүүлж байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ