Цар тахалтай тэмцэхэд хүчээ нэгтгэх саналыг Өмнөд Солонгос БНАСАУ-д тавьжээ
2020-07-30

БНСУ коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд БНАСАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж Өмнөд болон Хойд Солонгосын нэгдлийн сайд Ли Ин Ён мэдэгдсэн талаар Ёнхап агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын сайд БНАСАУ-ын Кэсон хотод халдвар гарсан байж болзошгүй нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. "Хойд Солонгосын ард иргэдийнн эрүүл мэндэд би ихээхэн санаа зовниж байна" хэмээн сайд мэдэгджээ.

 

Сөүл, Пхеньян хоёр аливаа нөхцөлд, зөвхөн Кэсонд төдийгүй Хойд Солонгосын аль ч цэгт хамтран ажиллах ёстой гэж Ли Ин Ён үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн коронавирусийн цар тахалтай тэмцэхийн тулд хүчээ нэгтгэхийг уриалжээ. 

 

Энд дуулгахад,  Хойд Солонгост коронавирусийн халдварын сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл долдугаар сарын 25-ны өдөр гарч байлаа. Халдварын сэжигтэй гэгдсэн хүн долдугаар сарын 19-ний өдөр Хойд болон Өмнөд Солонгосын хоорондын цэрэггүй бүсээр хууль бусаар нэвтэрсэн байжээ. Түүнийг тусгаарлан, хавьтагчдыг олж илрүүлэх ажил явагдаж байгаа талаарх мэдээлэл гарч байв. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 30-ны өдөр Хойд Солонгосын Хөдөлмөрийн яамны албан ёсны хэвлэл мэдээлэл хийхдээ "Хойд Солонгост нэг ч халдвар бүртгэгдээгүй" гэж онцолсон байна. 

 

COVID-19: Хойд Солонгос халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдлээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-01-27
Солонгосын хойг судлаач:
Өмнөд Солонгос байнга л буулт хийж байдаг арчаагүй улс юм байна даа.
2020-08-07