Н.Мягмар: Шинэ томилгоонууд нь Коронавирусийн үеийн хуулийн хүрээнд хийгдсэн түр зохицуулалт
2020-07-30

 

Шинэ Засгийн газрын зүгээс  хийгдэж буй томилгоотой холбоотой цаг үеийн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмараас тодрууллаа.

 

-Шинэ Засгийн газрын зүгээс шинээр томилж байгаа зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг хууль зөрчиж, сонгон шалгаруулалтгүй томилж байгаа тул энэ талаар танаас тодруулах гэсэн юм. Эдгээр томилгоог ямар хуулийг үндэслэн томилж байгаа вэ?

 

-Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гээд УИХ-аас баталсан хууль байгаа. Энэ хуулийг барьж шийдвэрлэж байгаа ийм л зохицуулалтууд юм. Өөрөөр хэлбэл түр зохицуулалтууд гэж ойлгож болно. Энэ хуулийн хүчинтэй хугацаанд л  томилгоонууд түр хийгдэж байна гэж ойлгож болно. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Түр зохицуулалт юм.

 

Коронавирусын тухай хуулийн хүчинтэй хугацаанд л үргэлжлэх түр томилгоонууд гэж ойлгож болох нь байна тийм үү? Тийм учраас сонгон шалгаруулалтгүйгээр томилж байна гэж ойлгож болох уу?

 

-Коронавирусын тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц эдгээр томилгоонууд Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийгдэнэ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
За тийм байлгүй дээ, ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг л үтэр түргэн зайлуулж өгөөрэй. Төрсөн дүү Батзандан шигээ маш хорлонтой, хоёр нүүртэй, ажлын чадваргүй, асар их шуналтай хүн байгаа юм.
2020-07-31
Ene heniin
2020-07-31
хүн:
ЗГ, ЕС-ийг даваад энэ хүн түр гээд зарлаж байгаа нь ч, төрийн ажлыг түр зуурын хүнээр хариуцуулж байгаа нь, хүнийг ингэж түрээр бүр юм шиг томилж тоглож байгаа гэмээр нь ч сонин л юм
2020-07-30
Shaaniz
2020-07-30
Зочин:
Хөл хорионы үед Төрийн албаны тухай хуулийг мөрдөхгүй гэж байхгүй дээ
2020-07-30
Turiin unaagaar huuhdee zuuhuu bolison uu
2020-07-30
Зочин:
Яг ш д
2020-07-30
:)
2020-07-30
Үлгэр
2020-07-30