Японд "ТikTok"-ийг хориглож магадгүй
2020-07-30

Японы эрх баригч намын хэсэг улс төрчид хамтран Засгийн газартаа хандан аюулгүй байдлын үүднээс Хятадын "TikTok" апликейшнийг Японд ашиглахыг хязгаарлахыг уриалахаар зэхэж байгаа хэмээн тус улсын Mainichi сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Либерал-ардчилсан намын гишүүн Акира Амари Хятадын боловсруулсан апликейшнээр дамжуулан хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдахаас сэргийлэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. 

 

Өмнө нь Энэтхэг улс TikTok болон Хятадын боловсруулсан бусад апликейшнийг ашиглахыг хориглосон юм. Харин өсвөр насныхан болон залуусын дунд ихээхэн алдаршсан энэ программыг хязгаарлах арга хэмжээ авах асуудлыг АНУ авч хэлэлцэж байгаа юм. Энэ апликейшн цар тахлын үеэр ихээхэн алдаршсан бөгөөд Сенсор тауэр судалгааны сервисийн тооцоолсноор энэ оны эхээр TikTok апликейшнийг татаж авсан тоо хоёр тэрбумыг давжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин