Улаанбаатарт 28 хэм дулаан байна
7-31

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, төв болон говийн аймгуудын нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2020 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

 

2020 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

 

Эх суралж : ЦУОШГ

Shuud.mn
Сонин хачин