ОХУ "Протон-М" пуужин тээвэрлэгчийг хөөргөлөө
2020-07-31

Оросын "Экспресс-80", "Экспресс-103" холбоо харилцааны хиймэл дагуулууд болон "Бриз-М" блоктой "Протон-М" пуужин баасан гаригт Байконур дахь сансрын буудлаас хөөрсөн талаар Вести мэдээллээ. 

 

"Бриз-М" блок "Протон-М" пуужин тээвэрлэгчээс салсан бөгөөд энэ үйл явц Москвагийн цагаар 00:25 цагт болжээ. Харин "Экспресс-80" аппарат салж, сансарт гарах явц Москвагийн цагаар 18:24 цагт болох гэнэ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь 2020 онд Протоныг хөөргөсөн анхны тохиолдол гэнэ. "Экспресс" аппаратуудыг Оросын "Сансрын холбоо" хиймэл дагуулын операторын үйл ажиллагааг хангах зорилгоор хөөргөж байгаа аж. "Экспресс-80" болон "Экспресс-103" хиймэл дагуулуудыг дээрх байгууллагын захиалгаар бүтээсэн бөгөөд хөдөлгөөнт холбоо харилцаа, тоон телерадио дамжуулалт, өндөр хурдны интернетийн үйлчилгээг хангахад зориулагдсан юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин